- Back to Home »
- The Evillious Chronicles , Vocaloid »
- V. The Pierrot
Posted by : nazotoki
Thursday, January 2, 2014
Манай багийн ээлжит Эвилиүсийн он тооллын цуврал. Энэ нь шинэ жилтэй бага зэрэг л холбоотой болохоор сонгож орууллаа. Хэрэв Эвилиүсийн он тооллыг үзээгүй бол үзээрэй
Дууны тайлбар(түүх): Э.Т 596 онд төрж эцэг эхээсээ хаягдсан хүүг Жулиа Абэлард өргөн авч Лэми Абэлард гэдэг нэр өгж хүмүүжүүлсэн. Тэгэхдээ өсөж томроод мэргэжлийн алуурчин болгохоор сургаж багаас нь "Дэлхий муу зүйлсээр дүүрэн, тэднийг шийтгэх хэрэгтэй" гэж заасан. Түүнийг том болоход Жулиа "Пере Ноел" гэдэг бүлгэм үүсгэж гишүүд цуглуулсан. Үүний гишүүд нь:
I. Санта (Жулиа Абэлард)
II. Цэнхэр
III. Нойрсуулах гүнж
IV. Тодорхойгүй
V. Пиеррот (Лэми Абэлард)
VI. Самурай
VII. Шидтэн
VIII. Мэргэн бууч гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр хотод хүмүүс ангуучилж эхэлсэн.
Э.Т 610 оны шинэ жилийн үеэр VI. Шидтэн Лэмигээс зугтахыг санал болгоход тэр зөвшөөрөөгүй харин бүр Жулиад хэлсэн. Дараагийн өдөр нь шидтэн ганцаараа ор сураггүй алга болсон. Тэр орой Пиеррот байнга л хийдэг шигээ хүмүүс ангуучилж явахад мэргэн бууч Жулиагийн тушаалаар түүнийг буудсан. Пиеррот буудуулан үхэхдээ жинхэнэ эцэг эхийгээ инээмсэглэж байхыг харсан. Хажууд нь шидтэн түүнд хандан "Зугтья гэж хэлсэн биз дээ?" гээд инээж байв.
Үгсийн тайлбар:
Э.Т гэдэг бол Эвиллиүсийн Тоолол
Пере Ноел гэдэг нь Францаар Санта Клаус, Эцэг зул сар гэж орчуулагдана.
Нойрсуулах гүнж ч гэсэн дуутай дараа нэг өдөр орчуулна.
Пиеррот бол шинэ жилээр хүмүүсийг хөгжөөдөг алиалагч.
NouCome маргааш нөгөөдрөөс гаргахыг бодноо.


баярлалаа нтр
ReplyDelete