Evillious Chronicles - 1 (MA Төсөл)




Энэ бол Түүхийн Эхлэл

...Ээжийгээ аврахын тулд Адам [МА] Төслийг эхлүүлнэ.

Эхний төслийн охин Нэмү тосгоны Эве Звезда

Бүх зүйлийг амархан болгохын тулд Адам [Веном]-ыг  ашиглана.

Гэхдээ үр дүн нь төсөөлөө ч үгүй зүйл болов.

Туршилт бүтэлгүйтсэн. [Веном] бүх зүйлийг сүйрүүлнэ гэж тэр бодсонгүй.

Тэгээд тэр Эветэй цуг өмнөдийн улс руу зугтана-- Оройн од явчихлаа.

Сэт Твайрайт төслийг үргэлжлүүлнэ.

Evillious Chronicles - 0 [Зөгнөлт Модон Морин Тойрог]









Зөгнөлт Модон Морин Тойрог


Эрт урьдын цагт...

Ид шид, шинжлэх ухааныг хослуулсан нэгэн хаант улс, Шидэт Хаант улс Лэвиантад

Хатан хаан сенатад баривчладав.

Сенатад баривчлагдахаас өмнө хатан ирээдүйд зөгнөсөн зүйлийнхээ талаар хүүдээ хэлэв:

"Адам, миний хүү, манай шидэт хаант улс "Нүгэл"-ээс болж сүйрнэ. Үүнээс сэргийлэхийн тулд чи Ихэр Бурхан Левиа болон Бехемогийн ээж болж чадах их шидийн хүчтэй хүнийг олно гэж найдаж байна. Тэр хүн хатан болох болно, бас ихрүүдийн ээж. Чи энийг хийх ёстой, Адам. Чи л хийж чадна. Ээж нь холоос чамайг дэмжих болно. Энэ бол бидний улсын сайн сайхны төлөө. Аа тийм... тэр охин MA[Mem Aleph] нэрийг зүүх болно, битгий мартаарай..."

Мариа Мүүнлит. Тэнгэрлэг, Их Лэвиантагийн хатан хаан. Сэт Твайрайт болон сенатад баривчлагдав...


Энэ бол миний шинээр оруулж байгаа цуврал юм. Шинээр ч гэж өмнө нь нилээн тал талаас нь явуулсан гэхдээ одоо бүр эхнээс нь эхлүүлж байна. Та бүхэн бүгдийг нь уншиж цуг байхыг хүсэж байна. 

- Copyright © Vocasubs - Hatsune Miku - - Загварыг Харука Ширикава -